ЭМШУИС-ийн мэдээлэл

Previous
Next
Өнөөдөр "Дэлхийн бөөр хамгаалах өдөр"
      Өнөөдөр “Дэлхийн бөөр хамгаалах өдөр”....
Монгол-Солонгосын Дүрс оношилгооны эмч нарын хурал болов
  Монгол-Солонгосын Интервеншналь Радиологийн гуравдугаар чуулган, Монгол-Солонгосын...

Articles

Сургалтын төлөвлөлгөө

Гурав. Сургалтын төлөвлөгөө

 

  1. 1.Төгсөлтийн сургалтын үлгэрчилсэн төлөвлөгөөг ЭМШУИС-ийн захирал батална.

 

  1. 2.Сургалтын үлгэрчилсэн төлөвлөгөөг үндэслэн суралцагч бүр удирдагч, зөвлөх багштайгаа зөвшилцөн ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг боловсруулан, тэнхимийн эрхлэгчээр хянуулж,  ДМА-ны даргаар батлуулах ба өөрчлөлт оруулах тохиолдолд албан ёсоор ДМА-нд урьдчилан мэдэгдэнэ.

 

  1. 3.Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан мэргэжлийн болон сонгон суралцах хичээл бүр нь сэдэвчилсэн төлөвлөгөөтэй байна. Уг төлөвлөгөө нь хичээлийн зорилго, агуулга, багтаамж, судлагдахуун, ашиглах ном, сурах бичгийг багтаасан байна.

 

  1. 4.Сургалтын төлөвлөгөөний дагуу орох хичээлүүд тодорхой индекстэй байна. Индекс нь 3 үсэг, 3 оронтой тооноос бүрдэнэ. Эхний үсэг нь тухайн бүрэлдэхүүн сургуульд харгалзах код ба дараагийн хоёр үсэг нь харъяа тэнхимийн код байна. Гурван оронтой тоо нь төгсөлтийн сургалтын хичээл болохыг заана.

 

Дөрөв. Судалгааны ажлын явц

 

 

4.4.1.                Суралцагч эхний хичээлийн жилийн 12 дугаар сарын 01-ний дотор удирдагч болон зөвлөх багшийг сонгон тэнхимийн хурлаар батлуулж, сургалтын гэрээг байгуулна.

 

4.4.2.   Суралцагч судалгааны ажлын календарчилсан төлөвлөгөөг 12 дугаар сарын 31-ний дотор удирдагчаар хянуулж, тэнхимийн эрхлэгчээр баталгаажуулан, ДМА-ны даргаар батлуулна.

 

4.4.3.   Суралцагч улирал бүрийн төгсгөлд сургалтын дэвтрийг сургалт хариуцсан арга зүйчээр хянуулж, тэмдэглэл хийлгэнэ.

 

4.4.4.   Хичээлийн жилийн 2 дахь улиралд (05 сарын 15-ны дотор) судалгааны сэдэв, арга аргачлалыг магистрантууд тэнхимийн хурал, докторант/экстернатууд бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтдийн зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулна. Хуралд судалгааны аргазүйн чиглэлээр хичээл заадаг 1-2 багшийг төлөөлөл болгон оролцуулж болно.

 

4.4.5.   Сэдэв, арга аргачлалыг батлуулсны дараа Био-Анагаахын Ёс зүйн Хяналтын салбар хорооны хурлаар орж судалгааг эхлүүлэх зөвшөөрөл авна. 

 

4.4.6.   Судалгааны ажлын явцыг тэнхим, нэгжийн хурлаар хэлэлцүүлэхэд удирдагч, зөвлөх багшийн аль нэг нь заавал байна.

 

4.4.7.   Суралцагч урьдчилсан хэлэлцүүлгийн өмнө Био-Анагаахын ёс зүйн хяналтын салбар хорооны хурлаар Био-Анагаахын ёсзүйн хэм хэмжээг зөрчөөгүй тухай дүгнэлтийг гаргуулна. Докторант/экстернат нь Нэр томъёоны зөвлөлийн хурлаар судалгаанд хэрэглэгдсэн шинжлэх ухааны нэр томъёонуудыг хэлэлцүүлнэ. Эдгээр хурлын өмнө диссертацийг бүрэн бичиж дуусгасан байна.

 

4.4.8.   Докторант/экстернат урьдчилсан хэлэлцүүлэгт орохын өмнө судалгааны ажлын үнэн бодитой байдлыг үнэлэх экспертийн комиссын дүгнэлтийг гаргуулна. Экспертийн комиссын гишүүдийг 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр ДМА томилно.

 

4.4.9.   Судалгааны ажлыг урьдчилсан хэлэлцүүлэг, хамгаалалт гэсэн хоёр үе шаттайгаар хамгаална.

 

 

Тав. Шалгалт, мэдлэг чадварыг дүгнэх, үнэлгээ

 

4.5.1.    Суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлэхдээ 100 онооны A, B, C, D, F үнэлгээгээр үндэслэнэ.

 

4.5.2.   Магистрант нь сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл тус бүрээр С-ээс доошгүй, докторант/экстернат нь В-ээс доошгүй үнэлгээтэй сурах ба голч дүн нь магистрант 3.0 ба докторант/экстернат 3.25-аас доошгүй байх шаардлагатай.

 

4.5.3.   Магистр, докторын зэргийн сургалтанд заагдсан хичээлүүдийн нэгдсэн шалгалтыг захирлын тушаалаар батлагдсан 3-5 гишүүнтэй комисс авна.

 

4.5.4.   Улиралд нэг хичээлд 2 удаа буюу хоёр хичээлийн шалгалтанд хангалтгүй үнэлгээ авсан бол уг хичээлүүдийг дахин судална. Тухайн багц цагийн төлбөрийг суралцагч өөрөө хариуцна.

 

4.5.5.   Докторын зэргийн сургалтанд магистрын зэрэг хамгаалаад шууд үргэлжлүүлэн суралцах тохиолдолд магистрын зэргийн сургалтын компьютерын хичээлийн багц цагийг, харин эмнэл зүйн мэргэшүүлэх резиденсийн сургалтыг дүүргэсэн суралцагч нь тухайн мэргэжлээрээ төгсөлтийн сургалтанд үргэлжлүүлэн суралцах тохиолдолд мэргэжлийн хичээлийн 6 хүртэл багц цагийг тус тус биелүүлсэнд тооцож болно.

 

4.5.6.   TOEFL-ийн шалгалтанд 70, IELTS-ийн шалгалтанд 5.0-аас дээш оноо авсан, англи хэлний мэргэжлийн сургууль төгссөн, магистр болон бакалаврын зэргийг англи хэлээр явагддаг сургалтаар эзэмшсэн бол англи хэлний хичээлийн багц цагийг биелүүлсэнд тооцож болно.

 

Cүүлд орсон мэдээлэл

Сургалтын хуанли

  • 01 сар 2013, 02 сар 2013, 03 сар 2013 
  • 04 сар 2013, 05 сар 2013, 06 сар 2013
  • 07 сар 2013, 08 сар 2013, 09 сар 2013
  • 10 сар 2013, 11 сар 2013, 12 сар 2013

Асуулт хариулт

И-Мэйл:
Гарчиг:
Агуулга:

С.Зоригийн гудамж, 1-р хороо, Сүхбаатар дүүрэг. Холбоо барих +976-328924

facebook 

Twitter-icon