ДЭМБ-ЫН "ЯАРАЛТАЙ БОЛОН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ" ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ ТӨВИЙН ТУХАЙ

ДЭМБ-ЫН "ЯАРАЛТАЙ БОЛОН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ" ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ ТӨВИЙН ТУХАЙ

Үүсгэсэн огноо: 2013-09-24

 

ДЭМБ-ЫН "ЯАРАЛТАЙ БОЛОН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ"

ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ ТӨВИЙН ТУХАЙ

     ДЭМБ-ын "Яаралтай болон мэс заслын тусламжийг чадавхижуулах нь" төслийг ЭМШУИС-ийн АУС-ийн Мэс заслын тэнхим, ЭМЯ-ны Эрүүл мэндийн Хөгжлийн Төв хамтран хэрэгжүүлж эхэлсэн.

     Төслийн хүрээнд "Хөдөөгийн мэс засал" номыг орчуулж, 6 аймгийг сонгон сумын эмч нарт яаралтай тусламж, мэс заслын яаралтай эмгэгийн оношлогоо, эх барих, гэмтлийн яаралтай тусламжийн чиглэлээр хичээл зааж яаралтай тусламжийн багажаар ханган, сумын эмнэлгүүдийн яаралтай тусламжийн бэлэн байдалд үнэлгээ хийсэн.

     2004-2013 онд нийт 14 аймгийн 187 сумын эмч, II шатлалын 657 мэс засалч, мэдээгүйжүүлэгч эмч нарт ажлын байранд нь сургалт явуулсан. 2009 онд ДЭМБ-ын 3-р чуулганыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, 18 орны 60 гаруй төлөөлөгчид оролцсон. Чуулганаас Монгол Улсад хэрэгжиж буй "Яаралтай болон мэс заслын тусламж" төслийг загвар төсөл болгож бусад хөгжиж буй оронд нэвтрүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан.

     Уг төслийг хэрэгжүүлсэнээр:

-Сумын эмнэлгүүд яаралтай тусламжийн өрөө, багажтай болсон.

-Төсөлд хамрагдсан аймгийн яаралтай тусламжийн бэлэн байдал дээшилж, эмч нарын ур чадвар сайжирсан.

-Аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс засалч, мэдээгүйжүүлэгч эмч нарын чадвар дээшилсэн.

-Мэс заслын яаралтай эмгэгийн цаг алдалт 2 дахин буурсан.

-Яаралтай эмгэгийн мэс заслын дараах хүндрэл, 2003 онд 0,28%, нас баралт 0,06% байсан бол 2010 онд хүндрэл 0,105%, нас баралт 0,04% болж буурсан.

     2013 оны 6 сард ДЭМБ-аас ЭМШУИС-ийн мэс заслын тэнхимийн ДЭМБ- ын "Яаралтай болон мэс заслын тусламжийг чадавхижуулах нь" төслийн зохицуулагч төвөөр сонгогдсоныг мэдэгдсэн.

АЧ ХОЛБОГДОЛ:

     -Монголд анхны ДЭМБ-ын зохицуулагч төв буй болсоноор бусад төсөл хөтөлбөрийн хүрээнд зохицуулагч төвүүд байгуулагдах боломжийг нээсэн. -Зүүн Өмнөд Азийн орнуудад төслийн сургалт явуулах, төсөл хэрэгжүүлэх -Өөрийн орны сумын эмнэлгүүдийн яаралтай тусламж, мэс заслын тусламжийн чадамжийг дээшлүүлэх

Other news