Захиргаа > Анагаах ухааны сургууль

Анагаах ухааны сургууль

Анагаах ухааны сургууль

Эрхэм зорилго:

 Хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээг бүрэн хангах, хүнлэг, энэрэнгүй, ёс суртахууны эрхэм нандин чанартай хүний их эмч бэлтгэхэд оршино.

Үнэт зүйлс

Сургалт, судалгаа, эмнэлзүй хосолсон 70 гаруй жилийн туршлага

Сургалтын орчин үеийн нэгдмэл хөтөлбөр

Оюуны өндөр чадавхтай эрдэмлэг хүний нөөц

Эрдэм судлалын эрх чөлөө

Академик байгууллагын бие даасан байдал

Шударга ёс, ардчилсан зарчим

Эрүүл мэндийн салбарын эрэлт хэрэгцээнд нийцсэн төгсөгчид 

Он цагийн товчоон:

      Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн Анагаах Ухааны Сургууль нь 1942 онд Монгол улсын их сургуулийн Хүн эмнэлгийн факультет байгуулагдсан цагаас эхтэй бөгөөд 70 гаруй жил хөгжиж ирсэн арвин түүхтэй, үе үеийн чадварлаг оюунлаг эрдэмтэн багш нартай ЭМШУИС-ийн ууган сургууль юм.

 

 

АУС-ийн түүхэн хөгжлийн тойм:

1942 оны 10 сарын 05 өдрийн  БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор

МУИС-ийн Хүн эмнэлгийн  факультет

1961 оны 08 сарын 16 өдрийн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 431 тоот тогтоолоор

Анагаах Ухааны Дээд Сургууль

1990 оны 11 сарын 11 өдрийн Монгол Улсын Засгийн Газрын 154 тоот тогтоолоор

Анагаах Ухааны Их Сургууль

2003 оны 05 сарын 06 өдрийн Монгол Улсын БСШУСайдын 149 тоот тушаалаар

Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль нэртэй болж, бүрэлдэхүүн 7 сургууль байгуулагдсаны нэг нь

Анагаах Ухааны Сургууль билээ.

2014 оны 6-р сарын 1-ээс Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Анагаах Ухааны

Сургууль нь Уламжлалт анагаахын сургуультай нэгдэн Анагаах Ухааны Сургууль болж Анагаах ухааны

салбар, Уламжлалт анагаах ухааны институти гэсэн салбаруудтай боллоо.

 

Анагаах ухааны салбар

1. Мэс заслын тэнхэм

Ерөнхий мэс заслын профессорын баг

Урологийн профессорын баг

Яаралтай тусламж, эрчимт, мэдээгүйжүүлгийн профессорын баг

Хүүхдийн мэс заслын профессорын баг

2. Дотрын анагаахын тэнхэм

Зүрх судас судлалын профессорын баг

Уушги судлалын профессорын баг

Цус судлалын профессорын баг  

Элэг, ходоод, гэдэс судлалын профессорын баг

Элэг судлалын профессорын баг

Ходоод гэдэс судлалын профессорын баг

Бөөр судлалын профессорын баг

Дотоод шүүрэлийн профессорын баг  профессорын баг

Үе судлалын профессорын баг

3. Гэмтэл согог сэргээн заслын тэнхэм

Гэмтэл согог судлалын профессорын баг

Сэргээн засалын профессорын баг

4. Дүрс оношлогооны тэнхэм

5. Ерөнхий мэргэжил, суурь ур чадварын тэнхэм

6. Чих хамар хоолой, нүд судлалын тэнхэм

Чих, хамар, хоолой судлалын профессорын баг

Нүд судлалын профессорын баг

7. Эх барих, эмэггэйчүүд судлалын тэнхэм

8. Хүүхдийн анагаахын тэнхэм

9. Халдварт өвчин судлалын тэнхэм

10. Арьс судлалын тэнхэм

11. Мэдрэл судлалын тэнхэм

12. Сэтгэцийн эрүүл мэнд судлалын тэнхэм

13. Хавдар судлалын тэнхэм

Уламжлалт анагаах ухааны институти

1. УА-ын Онолын тэнхэм

2. УА-ын эмнэлзүйн тэнхэм

3. Зүү төөнө заслын тэнхим

Сургалт:

     АУ-ны бүхий л чиглэлээр төгсөлтийн өмнөх, төгсөлтийн болон төгсөлтийн дараах сургалтуудыг амжилттай явуулж байна.

Төгсөлтийн өмнөх сургалт:

     БСШУЯамны Шинжлэх ухаан, технологи, дээд боловсролын бодлого зохицуулалтын газраас 2010 оны 09 сарын 15-нд олгосон  “Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл” /№9600003/-ийн хавсралтын жагсаалтад зааснаар 1996 оны 03 сарын 09-ны өдрийн дугаар 84-р тушаалыг үндэслэн мэргэжлийн индекс /D720300/  “Ерөнхий мэргэжлийн анагаах ухаан” мэргэжлээр сургалт явуулах эрх олгогдсон сургууль юм.

     Анагаах Ухааны Сургууль нь “Хүний их эмч” бэлтгэх сургалтын нэгдмэл хөтөлбөрөө 2010 онд Монголын Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлөөр амжилттай магадлан итгэмжлүүлсэн.

     2011 оны 10 сард Номхон Далайн Баруун Бүсийн Анагаах Ухааны Боловсролын Холбоогоор  үнэлгээ хийлгэж МУ-ын их дээд сургуулиудаас анх удаа гадаадад сургалтын хөтөлбөрөө амжилттай магадлан итгэмжлүүлсэн сургууль болсон юм. 

     АУС нь “Хүний их эмч” 1-6 курст нийт 3200 гаруй оюутанд төгсөлтийн өмнөх танхмийн болон бие даалтын сургалт явуулж байна. Төгсөлтийн өмнөх сургалтаар 2, 3, 4, 5-р дамжаанд Сувилахуй, Эмнэлзүйн дадлага-I, II, III зуны үйлдвэрлэлийн дадлага хийлгэх, 6-р дамжаанд Дадлагажигч эмчийн сургалтанд явуулах, 6-р дамжаанд OSPE-1, 2 шалгалт болох Төлөвлөгдсөн зорилготой гардан үйлдлийн шалгалт, 2, 5, 6-р дамжаанд Төлөвлөгдсөн зорилготой эмнэлзүйн гардан шалгалт болох OSCE – 1, 2, 3 гэсэн хөндлөнгийн шалгалтуудыг авч, оюутнуудын эмнэлзүйн ур чадвар, мэдлэг, хандлага эзэмшсэн байдлыг шалган дүгнэдэг.

 

     Манай сургууль нь ЭМШУИС-ийн Их Сургуулийн Нэгдсэн Эмнэлэг, Улаанбаатар хотын Нэгдсэн эмнэлгүүд, төрөлжсөн нарийн үндэсний төвүүд болон аймаг нэгдсэн эмнэлгүүд БОЭТ-ийг түшиглэн Эмнэлзүйн сургалтыг хамтран явуулдаг билээ.

Төгсөлтийн сургалт:

     Анагаах ухааны сургуулийн 20 тэнхмийн багш нар төгсөлтийн сургалтаар магистр, докторын оюутнуудад ба багш нарын өөрсдийнхөө нарийн мэргэжлийн салбарт судалгааны ажил хийхийг урамшуулан сэдэлжүүлэн эх сурвалжуудтай холбох, сургалтын таатай орчноор хангах, эрдэм судлалын эрх чөлөө, харилцан хүндлэл бүхий сургалтын ээлтэй орчин, сургалтын чанарыг дээшлүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, сургалтын эрдэм судлалын түвшин, үр ашгийг нэмэгдүүлэн, шинжлэх ухаанч хандлагыг төлөвшүүлэн суралцагчдыг дэмжих тогтвортой бодлогыг хөгжүүлэн ажиллаж байна.

Төгсөлтийн дараах сургалт:

     Анагаах ухааны сургуулийн 20 тэнхмийн багш нар төгсөлтийн дараах сургалтаар Монгол Улсын хэмжээнд эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтний давтан сургалтыг зохион байгуулж байгаа хамгийн том боловсон хүчин бөгөөд жилдээ 250-300 мэргэжилтэнг үндсэн нарийн мэргэжлээр сургаж олон мянган мэргэжилтнийг давтан сургалтанд хамруулж өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, олон улсын сургалтанд ашиглаж байгаа шинэлэг аргуудаар сургалтаа зохион байгуулж байна. 

Эрдэм шинжилгээ:

     Тус сургуулийн эрдэмтдийн зөвлөл нь үндсэн 15 бүрэлдэхүүнтэй, нэмэлт 20 гишүүнтэй тогтмол үйл ажиллагаа явуулж байна.

Эрдэмтдийн зөвлөл нь бүрэлдэхүүн сургуулийн эрдэм шинжилгээ, сургалт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний болон бусад үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэн чиглэлийг тогтоон, ач холбогдол, үр дүн, үнэлэлт, санал, дүгнэлт өгөх, шийдвэр гаргах үүрэгтэй байдаг.

Эрдэм шинжилгээний зэрэг шинжлэх ухааны төслийн сангийн төсөл

Эрдэм шинжилгээний олон улсын төсөл

Эрдэм шинжилгээний суурь судалгааны төсөл

Эрдэм шинжилгээний инновацийн төслүүд хэрэгжиж байна.

     Магистр докторын сургалтыг зохион байгуулж, эрдэм шинжилгээнгий ажлуудыг хийж эрдэм шинжилгээний зэрэг хамгаалж байна.

     АУС-д судалгааны  ажлын арвин баялаг туршлагатай, тухайн мэргэжлийн тэргүүлэх  багш нар, залуу судлаачид ажиллаж, магистр, докторын сургалтыг явуулж, эрдэм шинжилгээний бүтээл туурвин, нийтийн хүртээл болгох, судалгааны  үр дүнг сургалтанд үр өгөөжтэй ашиглах талаар анхааран ажилладаг. АУС-ийн  130 гаруй багшаас профессор 15, дэд профессор 30, Анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D)2, Анагаах ухааны доктор (Ph.D)72,  Анагаах ухааны магистр 35 байна. Нийт эрдэмтэн багш нараас гадаадад 32, дотоодод 40 багш АУ-ны докторын (Ph.D) зэрэг хамгаалжээ. 2012 оны байдлаар тус сургуулиас нийт 13 багш гадаадын өндөр хөгжилтэй оронд докторын сургалтанд суралцаж байна.

     Тус сургуулийн багш нар сүүлийн 5 жилийн хугацаанд гадаадын их дээд сургууль,  олон улсын байгууллагуудтай хамтарч 22, Шинжлэх Ухаан Технологийн Сан, Шинжлэх Ухааны Академи зэрэг дотоодын эрдэм шинжилгээний байгууллагуудтай  хамтарч 6 эрдэм шинжилгээний төсөлт ажлуудыг  тус тус хэрэгжүүлж  байгаа ба төсөлт ажлын удирдагч болон гүйцэтгэгчээр ажиллаж байна.

     Хөтөлбөр хэрэгжүүлэгч багш нар нь өөрийн болон гадаад оронд зохион байгуулагдсан олон улсын хуралд илтгэл хэлэлцүүлж, мэргэжлийн сэтгүүлүүдэд илтгэл, өгүүлэл байнга хэвлүүлдэг нь эрдэм шинжилгээний арвин баялаг туршлагатайг харуулж байна.

Эмнэлэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ:      

      АУС-ийн багш нар сургалтын түшиц эмнэлэгүүдэд мэргэжлийн чиглэлээр тасгийн эмч, зөвлөх эмчийн ажлыг гүйцэтгэн, эрүүл мэндийн үйлчилгээнд гар бие оролцож байдаг.

     Эмнэлзүйн чиглэлээр улсын 1, 2, 3-р төв эмнэлгүүдэд оношлогоо, үзлэг, эмчилгээ хийх болон зөвлөгөө өгч ажиллаж байна. Их сургуулийн нэгдсэн эмнэлэгт төгсөлтийн болон төгсөлтийн дараах сургалт тогтмол явагддаг. Их сургуулийн нэгдсэн эмнэлэг нь дотор, мэдрэл, мэс заслын хэвтэн эмчлэх 30 ор бүхий тасгаар өвчтөнүүдэд болон албан байгууллагын урьдчилан сэргийлэх үзлэгийг жилд 3-4 удаа зохион байгуулж ард иргэддээ үйлчилж байна  

     Багш нарын  эмчийн мэргэжлийн зэрэг дэв хүртсэн байдлыг  авч үзвэл клиникийн профессор 5, зөвлөх эмч 39, эмчийн тэргүүлэх зэрэгтэй 20, ахлах зэрэгтэй 15 эмч байна.

      Тус сургуулийн эрдэмтэн багш нарын 73,2% нь өөрсдийн эзэмшсэн нарийн мэргэжил, хуримтлуулсан туршлагаараа клиникийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүд, Эрүүл мэндийн нэгдэлд зөвлөх эмчээр  ажиллаж байгаа нь эмнэлзүйн туршлага, үйл ажиллагаагаараа өөрийн оронд хүлээн зөвшөөрөгдсөний нэгэн илрэл юм.

        Манай багш нараас ЭМЯ-ны мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн даргаар 8, нарийн бичгээр 7, гишүүнээр 38 багш ажиллаж Монгол Улсын эрүүл мэндийн бодлогыг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх бүхий л үйл ажиллагаанд АУС-ийн багш нар манлайлан оролцож байна. Мөн тус сургуулийн багш нар мэргэжлийн нийгэмлэг, холбоодыг тэргүүлэн эрүүл мэндийг салбарыг хөгжүүлэх ажилд манлайлан оролцож байна.

Бидний бахархал:

     Манай сургуулиас МУ-ын хөдөлмөрийн баатар 7, МУ-ын ардын эмч 13, МУ-ын  төрийн шагналт 45, МУ-ын Гавьяат цолтон 92, Төрийн соёрхолт 42, Академич 9 төрөн гарсан.

Оюутан:

     Анагаах Ухааны Сургуулийн хэмжээнд Анагаах Ухааны Сургуулийн Оюутны Нийгэмлэг (АУСОН) ба  оюутны эрдэм шинжилгээний 13 клуб үйл ажиллагаа  явуулж байна.

АУСОН-ийн зорилго:

     Оюутны эрх ашгийг төлөөлөн хамгаалах, хүсэл сонирхол байр суурийг илэрхийлэн, оюутны хамтын ажиллагааг хөгжүүлэх, таатай орчинг бүрдүүлж, АУС-ийн нэр хүндийг өндөрт өргөнө.

Тус нийгэмлэгийн үйл ажиллагаааны үндсэн чиглэл нь:

Оюутнуудыг ардчилсан сайн дурын үндсэн дээр зохион байгууах

Оюутнуудын сурч боловсрох таатай орчинг бүрдүүлэхийн төлөө сургууль болон холбогдох байгууллагуудтай байнга хамтран ажиллах

Оюутны эрдмийн ажил, онол практикийн хурал, төрөл бүрийн сургалт семинар зохион байгуулах

Оюутныг хөгжүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээ зохион байгуулах

Оюутнуудын дунд урлаг, спорт, соёл хүмүүжлийн ажлыг зохион байгуулах

Оюутанд чиглэсэн төрөл бүрийн ажлыг үүсгэн хөгжүүлэх, дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

Оюутны клубууд

     Тус сургуулийн харъяанд оюутны эрдэм шинжилгээний дараах клубууд үйл ажиллагаагаа явуулж байна. Тус клубүүд нь оюутны мэдлэг, чадварыг хөгжүүлэхэд үнэ хувь нэмэр оруулахын зэрэгцээ, хүмүүнлэг олон нийтийн олон ажлыг зохион байгуулж байна.

Анагаах Ухааны Сургуулийн Оютны Нийгэмлэг

AMSA Mongolia  холбоо

Clinical Nutrition

GynObs

HSUM FC

MARS club

Medical doktors оюутны холбоо

OSCE club

Анхдагч

Арьс Судлаач оюутны клуб

Гэмтэл согог судлаач оюутны клуб

Дотрын Анагаах Ухаан клуб

Залуу жүдо бариа заслын клуб

Залуу мэс засалч клуб

Оюуны эрэл клуб

Оюутан хөгжил

Сэтгэцийн эрүүл мэнд судлаач клуб

Хавдар судлаач оюутны нийгэмлэг

Халдварт өвчин судлал

Хүн Судлаач Оюутны Эрдэм Шинжилгээний клуб

Хүүхэд судлаач оюутны клуб

Эндокринологич Оюутны клуб

Эрүүл Мэндийг Дэмжигч клуб

     Мөн оюутанд чиглэсэн сургалт эрдэм шинжилгээ, олон нийтийн ажлыг зохион байгуулах зорилгоор дамжаа, хэсэг хариуцсан багш нарын баг бүрдүүлж, оюутны асуудал хариуцсан багшийг томилон ажиллуулж байна.

Оюутны эрүүл мэндийн үзлэг - 1-р дамжааны оюутанд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг.

АУС-ийн 1-р дамжааны оюутнуудыг ЭМШУИС-ийн урлаг спортын бага наадамд жил бүр 10 нэр төрлийн спорт болон урлагийн төрлөөр тэмцээн уралдаанд зохион байгуулан оролцуулж байна.

1-р дамжааны оюутнуудад энэ жилээс анх удаагаа “Цагаан халадны ёслол”-ыг зохион байгуулж эхлээд байна.

3-р дамжааны оюутнуудад энэ жилээс анх удаагаа “Чагнуурын ёслол”-ын үйл ажиллагааг зохион байгуулж эхлээд байна.

     АУС-ийн нийт багш нар болон оюутнууд ЭМШУИС-иас зохион байгуулсан тэмцээн уралдаанд удаа дараалан амжилттай оролцдог билээ. Үүнээс ЭМШУИС-ийн 65, 70-н жилийн ойн урлаг спортын наадмын аваргын шилжин явах цом, Оюутны нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээний 2011 оны аварга, ЭМШУИС-ийн урлаг спортын бага наадмын 3 удаагийн аварага, ЭМШУИС-ийн урлаг спортын их наадмын 4 удаагийн аварга гэх мэт олон амжилуудыг гаргаж байна.