Захиргаа > Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль

Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль

Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль

 

Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль

Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль нь АШУҮИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн нэг. Тус сургууль нь нийгмийн эрүүл мэндийн мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг мэргэшсэн багаар явуулдаг Нийгмийн эрүүл мэндийн сургалт, судалгааны үндсэн байгууллага юм.

Эрхэм зорилго:

Нийгмийн эрүүл мэндийн хэрэгцээ шаардлагыг хангасан мэргэжилтэн бэлтгэдэг эрдэм шинжилгээ, сургалт, НЭМ-ийн үйлчилгээний цогцолбор үндэсний тэргүүлэх төгсөлтийн сургууль байхад оршино. ЭМШУИС –ийн “Нээлттэй, Шилдэг, Эрсдэлгүй” их сургууль байх үндсэн зарчим, судалгаанд суурилсан төгсөлтийн сургуулийн үзэл баримтлалаар үйл ажиллагааг явуулж байна. 

       НЭМС нь бүрэлдэхүүндээ Орчны эрүүл мэндийн, Эрүүл Мэндийн Бодлого, Менежментийн, Эпидемиологи-биостатистикийн, Зан үйл, нийтийн эрүүл мэндийн  тэнхимүүдийг багтаадаг. Тус сургууль дээр Судалгааны арга зүй, Эрүүл мэндийн бодлогын судалгааны гэсэн 2 төв ажилладаг. Мөн орчин ба биомониторингийн, Хүнсний эрүүл мэнд, ультра жингийн лаборатори зэрэг ажиллаж байна.

Түүхэн хөгжил:

1942 онд Монгол улсын их сургууль байгуулагдаж Анхны гурван салбарын нэг  “Хүн эмнэлгийн факультет”

1956 онд “Эрүүл ахуй, Эрүүлийг хамгаалахын зохион байгуулалтын тэнхим” байгуулагдсан

1959-1960 онд 14 их эмчийг 3 сарын курсээр эрүүл ахуйч, халдвар судлагч анхны мэргэжилтэн бэлтгэсэн

1962 онд 13 эмчийг саналынх нь дагуу АЦХС-ын хяналтын байгууллагад 1 жил,

1963 онд 3 сарын курсээр эрүүл ахуйч, халдвар судлагч эмчийн мэргэжил эзэмшүүлэх, Анагаах ухааны Дунд сургуульд Эрүүл ахуйч их, бага эмч бэлтгэх анги нээсэн.

1963-1964 оны хичээлийн жилд 56 оюутан элсүүлэн өнөөгийн мэргэжлийн боловсон хүчний сургалтыг эхлүүлсэн.

1968 онд эрүүл ахуйн ангийг анхны 32 мэргэжилтэн төгсөн хот, аймгийн АЦХС-ын станцын байгууллагад ажиллаж эхэлсэн

1992-1993 онд Эрүүл ахуйн ангийг Эрүүл зүйн менежментийн анги болгон өөрчилж, сургалтыг чанарын шинэ шатанд гаргасан.

1997 онд АУИС-ийн захиргааны шийдвэрээр эрүүл ахуй, нийгмийн эрүүл мэндийн тэнхим, эрүүлийг хамгаалах зохион байгуулалтын тэнхим, эдидемиологийн болон нийгмийн ухааны тэнхмүүдийг нэгтгэж Нийгмийн эрүүл мэндийн тэнхим нэрээр зохион байгуулсан.

2001 онд Монгол улсын Засгийн газраас Нийгмийн эрүүл мэндийн төрөөс баримтлар бодлогыг баталж, түүндээ НЭМ-ийн сургууль байгуулахаар заасан.

2002 онд Нийгмийн Эрүүл  Мэндийн Сургууль байгуулагдан бүтцийн шинэ өөрчлөлтөнд орж “НЭМ судлалч” мэргэжлийн анги болсон. НЭМС-ийн анхны захирлаар АУ-ны доктор, профессор Ч.Цолмон, АУ-ны доктор, 2003 -2009 он хүртэл профессор Н.Сүмбэрзул нар  ажиллаж байсан, одоо АУ-ны доктор, профессор О.Чимэдсүрэн, хичээлийн туслах ажилтнаар  П.Эрдэнэчимэг нар ажиллаж байна.

Сургуулийн бүрэлдхүүн ба профессорын баг :

Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуульд 54 үндсэн багш тэдний 17 (31.4%) нь докторын зэрэгтэй, профессор 2, дэд профессор 3 ажиллаж байна.  Тус сургууль дээр  мэргэжлийн чиглэлийн дагуу 8 профессорын баг ажилладаг. 

Сургалт:

     НЭМС- нь Нийгмийн эрүүл мэнд судлалч, эрүүл мэндийн эдийн засагч болон эрүүл мэндийн нийгмийн ажилтанг баклаврын сургалтаар  бэлтгэдэг бөгөөд Нийгмийн эрүүл мэндийн судлалч бэлтгэх сургалт 5 жил, бусад нь 4 жилийн сургалтын хөтөлбөртөй. Мөн нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр төгсөлтийн болон төгсөлтийн дараахь сургалтуудыг зохион байгуулж байна. Нийтдээ баклаврын 354 болон төгсөлтийн сургалтанд 150 гаруй оюутан суралцаж байна

Төгсөлтийн сургалт:

Үргэлжлэх хугацаа:               1,5 жил

Кредит:                                 43 -45

Чиглэл:

НЭМ –ийн магистр             

Орчин ба Хөдөлмөрийн Эрүүл Мэнд

Эрүүл Мэндийн удирдлага, эдийн засаг 

2013  -2014 оны байдлаар НЭМС дээр хэрэгжиж буй төсөлт ажлууд

 

Төслийн нэр:    Environmental Risk Factors for Cardiovascular Diseases in Mongolia

Санхүүжүүлэгч: Fogarty International Center – NIH, Johns Hopkins School of Public Health

Төслийн нэр:    Хот суурин газрын агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн судалгаа

Санхүүжүүлэгч: БОНХЯ-ны Цэвэр Агаар Сан

Төслийн нэр:    УБ хотын зарим орон сууцны айл өрхийн ус болон цахилгааны хэрэглээний дундаж төлбөрийн дүнг мэдээллэн        хэмнэлттэй зан үйлийг төлөвшүүлэх нь

Санхүүжүүлэгч: Нээлттэй нийгэм хүрээлэн

Төслийн нэр:    Strengthening capacity of Environmental and Occupational Health  Professionals in Mongolia

Санхүүжүүлэгч: University of Southern California (subcontract)NIH

Төслийн нэр:    Орчин ба Хөдөлмөрийн эрүүл мэндийн магистрын тэтгэлэгт хөтөлбөр

Санхүүжүүлэгч:  Холимог (БОНХЯ-5, SFU-1, RioTinto-5, Mireco-

Төслийн нэр:    Бороо гол орчмын мөнгөн усны бохирдлын судалгаа

Санхүүжүүлэгч: Mireco компани

Төслийн нэр:    Avison International Research Grant – Characterization of a subset of tumor-evoked regulatory B cells in patients with           metastatic tumor

Санхүүжүүлэгч: Yonsei University

Төслийн нэр:    Эрүүл мэндийн ажилтны цалин, хөлсний тогтолцоо, ажлын ачаалал,  норм нормативыг тогтоох судалгаа

Санхүүжүүлэгч: ЭМЯ-ны Эрүүл Мэндийг Дэмжих Сан

Төслийн нэр:    UGAAR

Санхүүжүүлэгч:Simon Fraser University,Canada

Төслийн нэр:    Усны аюулгүй байдлын сургалтын хөтөлбөр боловсруулах

Санхүүжүүлэгч: ДЭМБ

Төслийн нэр:    Эмнэлэгийн менежер бэлтгэх төсөл

Санхүүжүүлэгч:АХБ

Төслийн нэр:    Байгууллагад суурилсан үр нөлөөний үнэлээ, 2011, 2013

Санхүүжүүлэгч:  МСС эрүүл мэнд төсөл

Төслийн нэр:    “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл”

Санхүүжүүлэгч:  ШУТС, NTU

Төслийн нэр:    “ДЭМБ-ийн тэтгэлэгт хамрагдагсдын үр нөлөөний судалгаа

Санхүүжүүлэгч: ДЭМБ